Шууд Chart

Теле хичээлийн хүртээмж орон нутагт хэрхэн хүрч байна вэ

2020-06-02 13:24:34

“Ковид-19” цар тахлын улмаас сургууль. цэцэрлэгийн хүүхдүүд танхимын сургалтаас цахим сургалтад шилжиж теле хичээл үзсээр хичээлийн жил дуусахаар боллоо. Эдгээр теле хичээл орон нутгийн хүүхэд багачуудад хэрхэн хүрч байгаа талаар Сэлэнгэ аймгаас сурвалжилсан юм.

Тус аймгийн Шаамар сумын “Зөгийхөн” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн О.Маргад энэ жил таван настай. Таван настнуудын хувьд ирэх намар сургуульд орох бэлтгэлээ хангах буюу бургуульд ороход бэлтгэгдсэн байх чухал хариуцлагатай үе байдаг. Бага насандаа эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил нь тухайн хүн хэн болохыг бүрэн тодорхойлж чадахгүй ч хүүхдийн биеийн хөгжилт эрүүл мэнд, насан туршийн суралцах чадвар болон аливаа өөрчлөлтөнд дасан зохицох сэтгэлзүйн үндэс болдог байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноор эцэг эхчүүдийн үүрэг ихээхэн нэмэгдэх болсон байна. Ер нь хүүхдийн хөгжлийн анхдагч орчин гэр бүл байдаг төдийгүй хамгийн чухал дэмжлэгийг тэндээс авч байдаг. Эцэг эхийн оролцоо их байх тутам хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт өндөр байдаг байна. 

О.Маргадын ээж “Теле хичээл бидэнд их зүйлийг сургаж байна. Таван настнуудын хувьд анхаарал нь амархан сарнидаг тул тэдэнд суух, суралцах болон, багшийгаа сонсох, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадваруудыг хэвшүүлэх шаардлагатай юм” гэдгийг онцолж байлаа.

Бага насны хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, орчин нөхцөлөөр хангахад гэр бүл, цэцэрлэгээс гадна орон нутгийн засаг захиргааны байгууллагын нэгдсэн анхаарал, хамтын ажиллагаа чухал байдаг. Энэ хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас нэлээн хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг холбогдох мэргэжилтэн танилцууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Теле хичээлийн хүртээмж орон нутагт хэрхэн хүрч байна вэ  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй