Шууд Chart

Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийлээ

2020-06-02 14:39:41

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийлээ.

Тус хатаагч   төхөөрөмж нь 4 метрийн урттай, 40х40 см2 өргөнтэй, 220вт-аар ажилладаг. Мөн  хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутанд дөрвөн ширхэг гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийлээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй