Шууд Chart

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ

2020-06-02 15:53:27

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 2020 оны эхний улирлын байдлаар 1 321.3 мянга болж өнгөрсөн оны эцсээс 5.3 хувиар буурчээ.

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны 370.0 мянга нь цалингийн, 107.5 мянга нь тэтгэврийн, 419.4 мянга нь хэрэглээний, 97.1мянга нь ипотекийн, 63.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 324.8 мянга нь бусад зээлийн данс байна.

1 321.3 мянган зээлийн дансны 583.3 мянга буюу 44.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 605.6 мянга буюу 45.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 73.6 мянга буюу 5.4 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 4.6 хувь буюу 60.7 мянга нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй