Шууд Chart

Бугант тосгонд бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байна

2020-06-02 16:04:02

Сэлэнгэ аймгийн Бугант тосгон 3000 гаруй хүн амтай, төр төсвийн зургаан байгууллага, худалдаа үйлчилгээний 60 гаруй цэг, ойн мэргэжлийн 12 байгууллага, уул уурхайн зөвшөөрөлтэй гурван компани, “Бугант” буйдангийн үйлдвэр зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.  

Тэр хэмжээгээрээ ихээхэн  хэмжээний  хөрөнгө оруулалтын ажил хийгддэг байна.  Зөвхөн 2019-2020 онд гурван тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Гэвч уг тосгоныг сумын статиустай болох шийдвэр гарахгүй байсаар олон жилийг ардаа үдсэнийг тус тосгоны захирагч Д.Эрдэнэбулган хэлсэн юм.

Мөн энэ онд Соёлын төв ашиглалтанд орох бөгөөд үүний зэрэгцээ номын сан, орон нутгийг судлах танхим, хөгжмийн болон бүжгийн дугуйлан зэрэг соёлын бүхий л  үйлчилгээ нэг дор  төвлөрөх гэнэ.

Улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн болон дэлхийн зөн ОНХС зэрэг бусад байгууллагын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр тосгоны камержуулалт, волейболын спортын тоног төхөөрөж, байрны дундах тоглоомын талбайг тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. 

Түүнчлэн “Бугант–Нандин”  ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар модны хаягдлыг эцсийн бүтээгдхүүн болгон үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж буй. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор тосгоны 100–гаад иргэн ажлын байртай болох юм.

Хэдийгээр шинэ төрлийн коронавирус дэлхий дахинаа дэгдэж зарим ажил зогссон ч бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бугант тосгонд бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байна  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй