Шууд Chart

Гал унтраагуурыг аймгийн бүх орон сууцанд байрлуулна

2020-06-02 16:07:10

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын 20 айлын орон сууцанд гал унтраагуурыг байрлууллаа. Гал унтраагуурын гадна хайрцгийг тус газрын алба хаагчид хаягдал болон барилгаас гарсан илүү төмрүүдийг ашиглан өөрсдөө хийсэн байна.

Цаашид айл өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн санаачлагат тулгуурлан аймгийн хэмжээний бүх орон сууцнуудад байрлуулах ажлыг зохион байгуулна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Гал унтраагуурыг аймгийн бүх орон сууцанд байрлуулна  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй