Шууд Chart

Реза Яздани олимпын сонгон шалгаруулалтад эргэн ирнэ

2020-06-03 08:51:09

Ираны чөлөөт бөхийн холбооноос дотооддоо олимпын сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ялагчийг нь сонгох шинэ системийг гаргасан. Зарим бөхчүүдийн хувьд ашигтай тусч азаа үзэхээр шийдээд байна. Жишээ нь өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргад оролцох байсан ч бэртлийн улмаас өнжсөн ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн гурван удаагийн аварга Реза Яздани дэвжээндээ эргэн ирж Ираны олимпын сонгон шалгаруулах тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдлээ.

Гэхдээ 35 настай ахмад бөхөд сонгон шалгаруулалтыг давахын тулд хүчтэй өрсөлдөгч олон. Допингийн улмаас дөрвөн жилээр эрхээ хасуулан 2019 оны сүүлээс сэргэж, нэгдүгээр сард олимп, дэлхийн аварга К.Снайдерийг ялаад байгаа Мохаммад Мохаммадиан, сүүлийн хоёр дэлхийн аваргад 92 кг-ын жинд мөнгө, хүрэл медаль хүртсэн Алиреза Карими, энэ жилийн Азийн аварга Можтаба Голейж, өнгөрсөн жил дэлхийн аваргад зодоглосон Али Шабани гээд өрсөлдөгчид бий.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Реза Яздани олимпын сонгон шалгаруулалтад эргэн ирнэ  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй