Шууд Chart

“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ

2020-06-03 09:22:03

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийн сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой төсөл юм.

Сургалтыг “Эмпасофт” академи явуулж байгаа бөгөөд та бүхэн дараагийн ээлжийн сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. Сургалтад хамрагдаж буй залуустаа амжилт хүсье.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй