Шууд Chart

Алслагдсан баг шинэ цэцэрлэгтэй боллоо

2020-06-03 09:56:31

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багт ирэх наймдугаар сард цэцэрлэг ашиглалтанд орохоор болжээ.

Бор гүвээний тавдугаар баг нь алслагдсан багийн нэг төдийгүй цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамран сургалт бусад багуудаас бага хувьтай байдаг байна.

Иймээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй байх орчин нөхцлийг хангах зорилгоор АНУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 50 хүүхдийн цэцэрлэг тус багийн нутаг дэвсгэрт баригдаж эхэллээ.  

Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 50 хүүхэд цэцэрлэгийн өмнөх боловсролыг эзэмших бололцоотой болж байна. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески барилгын ажлын явцтай газар дээр нь үзэж танилцлаа.

Тус барилгын гүйцэтгэгчээр “ТТК” ХХК ажиллаж байна. Тус цэцэрлэгийн барилга нь орчин үеийн стандарт, шаардлагад бүрэн нийцэж байгаа төдийгүй байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй гэдгээрээ онцлогтой гэдгийг төслийн инженер бидэнд танилцуулсан юм.

Шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор багийн хэмжээнд нийгмийн томоохон асуудалын нэг  шийдэгдэж байгааггаас гадна  багш, ажиллагсад гээд тодорхой тооны ажлын байр шинээр нэмэгдэх  юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алслагдсан баг шинэ цэцэрлэгтэй боллоо  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй