Шууд Chart

Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлав

2020-06-03 10:04:06

“Бээжин-2008” олимпын наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жинд аваргалж, тухайн үед томоохон шуугиан тарьж байсан Хенри Сехудо холимог тулаанаас зодог тайллаа.

Мексик гаралтай, америк эр өчигдөр АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод болсон “UFC 249” тэмцээнд Bantamweight буюу 61.2 кг-ын жинд Доминик Крузтэй хийж аваргын бүсээ хамгаалав. Өдгөө 33 настай Сехудо өрсөлдөгчөө хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авч тулааны дараа зодог тайлахаар болсноо зарлаж холимог тулааныг шимтэн үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа.

Тэрбээр 2018 оны наймдугаар сард “Хүчирхэг хулгана” хочит Деметрус Жонсоныг ялж UFC-гийн 57 кг-ын жингийн аварга болж байв. “Triple C”, “The Messenger” хочит Сехудо 2012 оноос холимог тулаанд шилжиж 16 ялж, хоёр удаа ялагдсан бөгөөд олимпийн алтан медаль хүртэж, UFC-гийн хоёр жингийн аварга болсон анхны тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын аварга Сехудо холимог тулаанаас зодог тайлав  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй