Шууд Chart

Хөрсний чийг хангалтгүй байна

2020-06-03 10:39:49

2020 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баруунхараа, Төвийн Угтаал, Эрдэнэсантад хангалтгүй байна.

Төмс тариалсан талбайн хувьд Сэлэнгийн Зүүнхараа, Баруунхараа, Төвийн Баянчандмань, Дархан-Уулын Алтангадас, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Жаргалантад дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Өвөрхангайн Хархорин, Төвийн Угтаалд хангалтгүй байна.

Уринш болон гуурстай талбайд хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Төвийн Эрдэнэсантад хангалтгүй байлаа.

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны шинжилгээний газар

 

Хөрсний чийг хангалтгүй байна  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй