Шууд Chart

Олимпын аварга Ш.Шарифов коронавирусний халдвар авчээ

2020-06-03 11:03:10

Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн лидер, олимп, дэлхий, Европын аварга Шариф Шарифов коронавирусний халдвар авчээ.

Тэрбээр анхандаа ханиад туссан гэж бодож явсан ч удах тусам халуурч хүндэрч эхэлсэн гэнэ.

"Ковид-19" халдвар Орост, тэр дундаа түүний төрсөн нутаг Дагестанд эрчтэй тархаж байгаа бөгөөд олимпын аваргын аав, ээж, эгч, эхнэр, ойр дотны гэр бүлийн хүмүүс бие биеэсээ дамжин коронавирусээр халдварлажээ.

Түүний ээжийнх нь бие нэлээд хүнд, уушигны хатгалгаа оноштойгоор Махачкалагийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтээд гарчээ.

Өдгөө 31 настай Шарифов өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпын эрхээ аваад байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын аварга Ш.Шарифов коронавирусний халдвар авчээ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй