Шууд Chart

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна

2020-06-03 12:14:07

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн /2020.06.03/ байдлаар улсын хэмжээнд 90000 гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа юм.

Харин дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын 28-наас Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 5-ны өдрөөс сургалтын төвүүдийг шат дараатайгаар нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасгийн танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-ны өдрөөс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлжээ. Харин жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу 6 сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна.

Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтанд хамрагдах хугацааг  энэ сарын 08-ны өдрөөс долдугаар сарын 08-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтанд хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтандаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна. 

Дашрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтдаа хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

Эх сурвалж: АТҮТ


Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй