Шууд Chart

“Тархины синусын тромбоз ба жирэмсэлт” цахим сургалт, хэлэлцүүлэг боллоо

2020-06-03 15:24:31

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Тархины синусын тромбоз ба жирэмсэлт” цахим сургалтыг зохион байгууллаа. Цахим сургалтанд 93 эрүүл мэндийн байгуулллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, менежер, Дотор, Мэдрэл, Эх барихын эмч, өрхийн эмч нарын төлөөлөл бүхий нийт 540 хүн оролцсон юм.

Сургалтыг УГТЭ-ийн Мэдрэлийн төв, харвалтын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор Н.Лхамцоо явуулсан бөгөөд жирэмсэн эхийн 2 тохиолдолд тулгуурлан сонирхолтой хэлэлцүүлэг хийсэн байна. Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг хийснээр эх барих эмэгтэйчүүдэд, ялангуяа жирэмсэн эхэд тохиолдох мэдрэлийн хүнд эмгэг, ноцтой хүндрэлийн үед яаралтай тусламж болон жирэмсний хяналтын эмч нарын үзүүлэх анхны тусламжийн зөв менежементийг хэрхэн хийх, болзошгүй эмгэг хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, ноцтой хүндрэлээс шалтгаалсан эхийн нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


“Тархины синусын тромбоз ба жирэмсэлт” цахим сургалт, хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй