Шууд Chart

Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хяналтын хурал зохион байгуулагдлаа

2020-06-03 15:51:26

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа 27 байгууллагын 110 гаруй эмч, эм зүйч нарыг хамруулан мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хяналтын хурал хийлээ.

Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатар, анхан шат болон эмийн сангийн чанар хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхжаргал нар мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн холбогдолтой тушаал, хууль, тогтоол, журмыг танилцуулсан байна.

Мөн энэ хүрээнд хууль тогтоомж, журмын хэрэгжилт болон тусгай хяналтын хуудсаар хэрхэн үнэлэх зэрэг олон талын мэдээлэл, зөвлөмжийг багтаасан сургалт зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хяналтын хурал зохион байгуулагдлаа  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй