Шууд Chart

Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийх ажил хийгдэж эхэллээ

2020-06-04 09:23:49

УБЗАА-наас Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн хог дарж булах ландфилыг хэсэгчлэн хааж, 12га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Дээрх ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар шалгаруулж 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Цаашид төврлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажил үе шаттайгаар хийгдэх бөгөөд 2023-2024 онд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөөд байна.


Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийх ажил хийгдэж эхэллээ  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй