Шууд Chart

Хувийн сургуулиудын эчнээ, оройн ангийн төгсөлтийн үйл ажиллагааг шалгажээ

2020-06-04 10:42:10

Дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд НМХГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг танилцуулав.

МХЕГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим их, дээд сургуулиудын 2019-2020 оны хичээлийн жилийн эчнээ, орой хэлбэрийн сургалтын хаврын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, төрийн бус өмчийн 32 их, дээд сургуулийг хамруулжээ.

Энэхүү шалгалтаар “Багш, урлагийн боловсрол” мэргэжил хөтөлбөрт өдрийн хэлбэрээр сургалт зохион байгуулах зөвшөөрөлтэй байхад орой, эчнээ хэлбэрээр сургалтыг нэг жил зохион байгуулсан. Зарим мэргэжил хөтөлбөрүүдийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан суралцах хугацааг баримтлалгүй зохион байгуулсан, “багш, сургуулийн өмнөх боловсрол”, “багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурь хичээлүүдийг судлахаар бүрэн тусгаагүй, статистикийн мэдээг үнэн зөв өгөөгүй зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар 6 их, дээд сургуульд улсын байцаагчийн 21 заалт бүхий таван албан шаардлага өгсөн байна. Харин 10 их, дээд сургуульд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, бүрэн барагдуулжээ.

Мөн нэг дээд сургуулийн “Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчилд прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

 


Хувийн сургуулиудын эчнээ, оройн ангийн төгсөлтийн үйл ажиллагааг шалгажээ  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй