Шууд Chart

Хандивын аянд нэгдэж, 12000 ширхэг амны хаалт гардууллаа

2020-06-04 11:07:31

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр Хятад, Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн сан, Зэт Ти И Монгол дахь салбарын компанитай хамтран 12000 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст хандивлалаа.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хандивын аянд нэгдэж, 12000 ширхэг амны хаалт гардууллаа  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй