Шууд Chart

"Баянзүрх эмнэлэг" ХХК “Covid-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж, 100 ор бэлджээ

2020-06-04 11:36:13

Баянзүрх эмнэлэг дүүргийн 380 орчим мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэг сүүлийн гурван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, нэр, төрлийг олшруулах ажлыг эрчимжүүлжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-аас баримталж байгаа бодлого, чиглэлийн хүрээнд мэс заслын болон гемодиалазийн тусламж үйчилгээ, эмнэл зүй, хавдрын хими эмчилгээ зэргийг сайжруулсан байна.

Мөн “Covid-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж, сүүлд баригдсан 100 ортой эмнэлгээ өвчтөн хүлээн авахад зориулж бэлдсэн талаар салбарын сайддаа танилцууллаа.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг орчин үеийн, вакум хоёр хагалгааны өрөөтэй мэс заслын тасгаа нээхэд бэлэн болсныг эмнэлгийн удирдлагууд ярилаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Баянзүрх эмнэлэг" ХХК “Covid-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж, 100 ор бэлджээ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй