Шууд Chart

Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана

2020-06-04 12:39:29

Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гави” гэх байгууллагад Япон улс нийт 300 сая ам.долларыг өгөхөөр болоод байна. Тус байгууллагаас шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан юм. Энэхүү уриалгаас өмнө Абэгийн Шинзо засгийн газар 100 сая ам.долларыг “Гави” вакцины холбоонд олгохоор аль хэдийн шийдээд байсан бол хандиваа дахин 200 сая.ам доллараар ийнхүү нэмэгдүүлэхээр болжээ.

Өнөөдөр “Гави” олон улсын вакцины холбоо видео хуралдаан зохион байгуулах төдийгүй энэ хуралд Японы ерөнхий сайд оролцох мэдээлэл гарчээ. Япон улс шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авах хөтөлбөрийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байгаа нь ирэх жил зохион байгуулагдахаар болсон олимпын наадмын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний нэгэн хэсэг болж байгааг Эн Эйч Ки мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй