Шууд Chart

Э.Оюунболдын шүүх хурал энэ сарын 17-нд болохоор хойшлогдлоо

2020-06-04 12:32:39

Э.Оюунболдын шүүх хурал өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд болов. Гэвч үүнд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан тул шүүх бүрэлдэхүүн үүнийг нь хянан үзээд шүүх хурлыг дахин хойшлуулж, энэ сарын 17-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Анхны шүүх хуралдаан нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд зохион байгуулагдсан боловч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулсан. Гэвч түүний өмгөөлөгч “Өнөөдөр нэхэмжлэгч Э.Оюунболдтой гэрээ байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Мөн итгэмжилсэн төлөөлөгч н.Даваахүү давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа урьдчилсан хэлэлцүүлэгтэй байгаа учир шүүх хурлыг нэг удаадаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан билээ.

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Оюунболдын шүүх хурал энэ сарын 17-нд болохоор хойшлогдлоо   
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй