Шууд Chart

АНУ: Цагдаагийн экс офицерт оногдуулахаар зэхэж буй ялыг хүндрүүлжээ

2020-06-04 16:04:24

АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаагийн гарт харуусалтайгаар амиа алдсан хэрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн, тэмцэл эхлэх үндсийг тавьсан юм. Энэ хэргийн гол буруутан гэгдэж буй Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Чаувинийг 3-р зэргийн аллагын хэрэгт буруутгагдаад байсан бол түүнд оногдуулахаар зэхэж буй шийтгэлийг хүндрүүлж, 2-р зэрэг болгожээ. Тэрээр буруутай нь нотлогдох юм бол 40 хүртэлх жилийн хоригдох ялаар шийтгүүлнэ гэсэн үг юм.

Ингэснээр түүнд оногдуулах төлөвлөж буй  ялын хугацаа 15 жилээр уртсахаар байна. Мөн бусад гурван цагдааг хэрэгтнийг өөгшүүлсэн, тусалсан гэх үндэслэлээр ял оногдуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Цагдаагийн экс офицерт оногдуулахаар зэхэж буй ялыг хүндрүүлжээ  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй