Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

2020-06-05 07:36:15

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон  шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Монгол-Алтайн нуруугаар 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 хэм, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

 


Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй