Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2020-06-06 15:08:47

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэж, салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэхийг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсэж 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг голын хөндийгөөр 8-13 хэм, Олон нууруудын хөндий, говийн бүсийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй