Шууд Chart

Анхны сонгуулиа өгөх гэж буй залуус: Маш их догдолж байна

2020-06-22 12:00:37

2016 оны УИХ-ын сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон бөгөөд энэ нь 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байв. Гэтэл 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байсан. Энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй. Тэгвэл 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу буюу 32.6 хувьтай бол 26-40 нас 35.9 хувь, 41-55 насныхны 49.0 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцсон.

Харин энэ удаагийн сонгуульд залуусын идэвхийг нэмэгдүүлэхээр сонгуульдаа оролцохыг уриалсан давлагаа эрчимжиж байна. Үүнтэй холбоотойгоор .

Одоо л жинхэнэ "том хүн" болчихсон юм шиг л санагдаж байна

Г.Гансувд (19 нас)

Одоо л жинхэнээсээ "том хүн" болчихсон юм шиг л санагдаж байна даа. Үнэхээр өөрийнхөө саналыг "чухлаар" хүлээж авч хандаж байгаа.

Залуус ЭЕШ шиг ээ , улирлын эцсийн дүн шиг ээ, төрсөн өдрийнхөө үдэшлэгээ төлөвлөдөг шиг ээ, “Play time”, “XMF” зэрэг хөгжмийн наадам, фестивалийг хүлээж догдолдог шиг ээ хандаарай, гуйж байна. Үнэндээ эд нараас ч хамаагүй чухал зүйл шүү дээ. Сонгуулиа өгөх чинь COOL.

Иргэн хүнийхээ хувьд сонгуулиа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна

Т.Бат-Эрдэнэ (20 нас)

Мэдээж маш их хүлээцтэй байна. Сонгууль болон сонголт хийх тухай олон сонсож, судалж байгаа ч өөрөө анх удаа өгөх гэж байгаа болохоор анхаарал их хандуулж байгаа. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд анхны сонгуулиа өгөх гэж байгаа болохоор ингээрээ тэгээрэй гэж зөвлөгөө өгөх туршлага байхгүй. Иргэн хүнийхээ хувьд сонгуулиа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна.

Нийгэмдээ хувь нэмрээ оруулж, байгаадаа баяртай байна

Ж.Алтангэрэл (19 нас)

Нийгэмдээ хувь нэмрээ оруулж, байгаадаа баяртай байна. Над шиг анх удаа санал өгч байгаа залууст сонгуулийн өмнө зав зай гаргаад нэр дэвшигчдийг сайн судалсныхаа дараа сонгуульдаа оролцоорой гэж хэлье.

Нэр дэвшигчдийн материал бүртэй хичээнгүйлэн танилцаж байгаа

Ч.Сонинбаяр (19 нас)

Анхны сонгууль учир маш их догдлолтой байна. Бас нэр дэвшигчдийн материал бүртэй хичээнгүйлэн танилцаж, ярьсан яриа, нэвтрүүлгүүдийг нь сошиалаар үзэж, хариуцлагатай сонголт хийхээр хичээж байна. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд бид ирээдүйгээ сонгож байна. Сонгуулиа өгөөгүй бол мянга гоншгоноод нэмэргүй ээ хэдүүлээ.Тиймээс залуу үе нь ямар хүчтэй болохыг харуулцгаая.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Анхны сонгуулиа өгөх гэж буй залуус: Маш их догдолж байна  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй