Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр бүсгүйчүүдийн нэг Элисани Да Силва

2020-06-26 07:34:50

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүдийн нэг болох бразил бүсгүй Элисани Да Силва. Тэрбээр өдгөө 25 настай. Түүнийг хүний тархин дахь өсөлт, бодисын солилцоонд нөлөөлж байдаг дааврыг боловсруулдаг гипофиз булчирхайн хорт хавдрын улмаас ийнхүү үлэмж биетэй болсон гэж эмч нар үздэг. Элисани Да Силвад байнга тулгардаг нэг бэрхшээл гэвэл амьдардаг байшингийнх тааз намхан тул байнга л бөгтийж явахаас өөр аргагүй болдог бөгөөд үргэлж толгойгоо цохидог гэнэ.

Харин түүний нөхөр болох барилгачин залуу Франчиналдо Карвальогийн өндөр нь 1,6 метр. Найз нөхөд нь түүнээс найз бүсгүйгээ яаж тэвэрдэг талаар байнга асууж шалгаадаг ч тэрбээр хайр сэтгэлд ямар ч зүйл саад болохгүй хэмээн хариулдаг байна. Мөн, “Элисани гайхалтай охин. Тэр үнэхээр өндөр ч гэлээ сайхан харагддаг. Бас их царайлаг. Надад түүний өндөр тээртэй санагддаггүй. Харин ч дэргэд нь байхдаа би амар амгаланг мэдэрдэг. Бусад хүмүүс юу гэх нь надад хамаагүй” хэмээн ярьжээ.


























Дэлхийн хамгийн өндөр бүсгүйчүүдийн нэг Элисани Да Силва  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй