Шууд Chart

Кристофер Ноланы "Tenet" киноны нээлт хойшиллоо

2020-06-26 10:34:19

"Warner bros" кино компанийн энэ оны долоодугаар сард нээлтээ хийхээр товлосон "Tenet" киноны эхний трейлэр цацагдсан даруйдаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Учир нь тус бүтээлийн ерөнхий найруулагчаар "Memento(2001)", "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" киног найруулсан Кристофер Нолан ажилласан. Түүнчлэн тус бүтээлийн гол дүрд Холливудын алдарт жүжигчин Дензел Вашингтоны хүү Жон Дэйвид Вашингтон, Бэтмэний дүрийг бүтээхээр сонгогдсон Роберт Паттинсон нар тогложээ.

225 сая ам.долларын өртгөөр бүтсэн дээрх киноны зураг авалтыг долоон улсад хийсэн. Мөн зураг авалтын үеэр том оврын зорчигч тээврийн “БОИНГ-747” онгоц дэлбэлсэн аж. Хэдий энэ хэсгийн зураг авалтад компьютер график ашиглахаар төлөвлөж байсан ч гэлээ кино багийнхан бага хэмжээст загвар бүтээж, компьютер график ашиглахаас илүү жинхэнэ онгоц худалдаж аваад зураг авалт хийх нь илүү үр дүнтэй гэж дүгнэсэн учир хуучин онгоц худалдан авч дэлбэлжээ.

Сонирхуулахад, “COVID-19” цар тахлын улмаас олон кино нээлтээ хойшлуулж байгаа жишгээр  "Tenet" бүтээл ч анх товлосон хугацаагаа хойшлуулж .





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Кристофер Ноланы "Tenet" киноны нээлт хойшиллоо  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй