Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2020-06-26 17:03:59

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 06-р сарын 26-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.


2020 оны 06 дугаар сарын 26-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 27-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв  болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө  дуу цахилгаантай  бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2020 оны 06 дугаар сарын 28-ноос 07 дугаар сарын 02-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07 сарын 01-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр хална. 


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй