Шууд Chart

Хурандаа цол олголоо

2020-06-29 10:17:55

ЗХЖШ-ын даргын тушаалаар . Тодруулбал, БХЯ-ны ГХАГ-ын бодлого, Америк, Австрали, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Нямсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт, ҮБХИС-ийн БХУА-ийн Цэргийн стратегийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Жавхлансүрэн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн албаны дарга, шалгагч нисгэгч, дэд хурандаа Т.Энхбат нарын зарим цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт хандан “Цол нэмнэ гэдэг эрх мэдэл ахихын нэр биш. Үүнээс илүү үүрэг хариуцлага та бүхэнд ногдож байгаа гэсэн үг. Цаашид эрхэлсэн албандаа улам их амжилт гарган ажиллаарай” гээд баяр хүргэж, амжилт хүсэв.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хурандаа цол олголоо  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй