Шууд Chart

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн өрсөлдөгч Шведийн олимпын багаас бүр мөсөн хасагдлаа

2020-06-29 10:51:56

“Рио-2016” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Шведийн тамирчин Женни Франссон өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ч стероид метилтестостерон хоритой бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос түүний барилдах эрхийг хэдий хугацаагаар хасах талаар шийдвэр одоогоор хараахан гаргаагүй байна.

Хэдийгээр 32 настай Франссон намайг хорлосон гэж үзэж байгаа ч Шведийн олимпын хороо (SOC)-ноос түүнийг Шведийн олимпын багаас бүрмөсөн хасаж байгааг өнгөрсөн баасан гаригт зарлав.

Хэрэв UWW-гаас түүний эрхийг хасах шийдвэрийг албан ёсоор зарласан тохиолдолд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг ДАШТ-ий хошой алт, хошой мөнгөн медальтай болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн өрсөлдөгч Шведийн олимпын багаас бүр мөсөн хасагдлаа  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй