Шууд Chart

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний гурав дахь шинжилгээгээр халдвар илэрлээ

2020-06-29 11:50:05

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.26/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.28-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 216 шинжилгээ /PCR/ хийхэд 1 хүнд "Ковид-19" халдвар илэрлээ.

ТУХАЙЛБАЛ:

- 2020.06.10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн байна.
- Тухайн хүний хоёр ч удаагийн шинжилгээ /06.11 болон 06.22/-ний хариу "СӨРӨГ" гарсан боловч гурав дахь шинжилгээ /06.29/-гээр халдвартай болох нь батлагджээ.
- Нийт 19 хоногийн дараа халдварын тохиолдол батлагдаж буй нь хөл хорионы дэглэмийг 14-өөс 21 хоног хүртэл сунгасан нь чухал ач холбогдолтой болохыг харуулж байгаа юм.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

- Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 15 хүн /давтан/,
- Тандалт судалгааны зорилгоор улсын лавлагаа шатлалын эмнэлэг, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 2 сорьц,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 14 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2710 хүн тусгаарлагдаж байна.
- Өчигдөр 87 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 16 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 175 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 45 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 36, хүндэвтэр оноштой есөн хүн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний гурав дахь шинжилгээгээр халдвар илэрлээ  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй