Шууд Chart

2020 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын газрууд

2020-06-29 13:24:46

Ахмад настнууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Энэ талаар Ахмад настны тухай хуулийн 8.1.2-т хуульчилсан бөгөөд ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт 10 хүртэлх хоног хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Ингэхдээ нэг ор, хоногт Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээ 20 мянган төгрөг байдаг. Харин аймаг, дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа ахмадын сувиллын газрууд нэг ор, хоногт 13 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг аж.

  1. Өргөдөл (маягтын дагуу)
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  3. Эрхийн бичгийн үнийг төлсөн баримт
  4. Замын зардал төлсөн тухай баримт

2020 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалтыг зургаар орууллаа. Ахмад настнууд нийгмийн ажилтнаас гадна сонирхсон амралт, сувиллын газрын утасны дугаар руу холбогдож, шаардлагатай мэдээллээ лавлах боломжтой.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

2020 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын газрууд  
Үзсэн: 5722 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй