Шууд Chart

“MNB Гэр бүл” суваг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээнд нэгдлээ

2020-06-29 14:49:31

Өнөөдөр Монгол Улсад 500 орчим мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, нийгмийн мэдээллийн сүлжээг нийт 2,2 сая хүн хэрэглэж байна. Гэвч, хуурамч мэдээллийг таних, сэтгүүл зүйг нийгмийн мэдээллийн сүлжээнээс ялгах, аливаа мэдээлэлд шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах зэрэгт олон нийтийн мэдлэг ойлголт дутагдаж байгаа нь сүүлийн үед хийгдсэн судалгаа, тоо баримтаас харагдсаар байна.

Иймд, Монгол хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээ байгуулагдлаа.

Үндэсний сүлжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 15 байгууллага оролцож буй бөгөөд юм.

Үндэсний сүлжээ байгуулах санаачилгыг Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс гаргасан бөгөөд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, Глоб интернэйшнл төв, Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МҮОНТВ-ийн “Гэр бүл” суваг, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ, Faro foundation Mongolia, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар гэсэн байгууллага нэгдлээ.



















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“MNB Гэр бүл” суваг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээнд нэгдлээ  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй