Шууд Chart

МҮОНТ-д зохицуулагч продюсер сонгон шалгаруулж авна

2020-06-29 14:51:42

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз зохицуулагч продюсер сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан  ажил үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

•    Дээд боловсролтой
•    Хэвлэл мэдээллийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх
•    Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой
•    Багаар болон бие дааж ажиллах чадвартай
•    Шийдвэр гаргах болон ажлын ачаалал даах чадвартай
•    Интернэт орчин, компьютерийн  хэрэглээний программ дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл:

•    Дэлгэрэнгүй анкет, 1хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
•    Их дээд сургууль төгссөн диплом бусад материалын хуулбар
•    Иргэний үнэмлэхний  хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс  07 сарын 17 –ны  өдрийн 18:00  цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,
Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


МҮОНТ-д зохицуулагч продюсер сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй