Шууд Chart

Ливи Улсын Засгийн газар Хафтарын авлигын хэргийг илчиллээ

2020-06-29 15:30:14

Эх сурвалж: www.aa.com.tr

Ливи Улсын Засгийн газар /зүүний тэмцэгч /Халифа Хафтарын авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг өнгөрсөн даваа гарагт зарласан байна. Тус улсын Засгийн газрын удирдлага дор “Галт уулын дэлбэрэлт” гэх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Хафтар нь хууль бусаар төрийн өмчийн хөрөнгө болон газар, цэргийн хөрөнгө оруулалтын газар, тариалангийн төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг хураан авсан болохыг дээрх ажиллагаагаар илчлэн харууллаа.

 Мөн цэргийн хөрөнгө оруулалтын газар нь Италийн Загасчдын холбоонд далайн ойр орчмын бүсэд загасчлах эрхийг олгож, 5 жилийн хугацаанд сар бүр 10,000 еврогийн төлбөр авах гэрээг байгуулсан байсан талаар Засгийн газар өмнө нь мэдээлж байсан.

Харин Ливи Улсын Засгийн газар үүний эсрэг зогсож, өнгөрсөн 3 дугаар сард Хафтарын эсрэг “Тайван шуурга” гэх ажиллагааг зохион байгуулж, алдагдсан байсан стратегийн өмчит газруудыг эргүүлэн авч чадсан байна.


Ливи Улсын Засгийн газар Хафтарын авлигын хэргийг илчиллээ  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй