Шууд Chart

Португалын жүдо бөхийн анхны дэлхийн аварга “Covid-19” туссанаа зарлажээ

2020-06-29 15:31:14

Африкийн Сан-Томе Принсипи арал улсад төрсөн Португал Улсын жүдо бөхийн анхны дэлхийн аварга Жорже Фонсека “Covid-19” туссанаа зарлажээ.

Тэрбээр өмнө нь өвдгөндөө бэртэл авч улмаар хорт хавдар болон хувирсан ч өвчнөө ялан дийлж, өнгөрсөн жилийн Токиогийн ДАШТ-ээс -100 кг-д хүч үзэж алтан медаль хүртсэн юм.

Хавдрын эмнэлэгт эмчлүүлж байхдаа “Яагаад заавал би ийм өвчин тусах гэж” хэмээн бодож байснаа сүүлд ярьсан байдаг.

Мөн “Тус эмнэлэгт хорт хавдартай хүүхдүүд амьдрахын төлөө тэмцэж байгааг хараад хүүгийнхээ төлөө амьдрахын тулд шантрахгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэдгээ ч дурссан юм.

Иймд энэ удаагийн өвчнийг ч ялан дийлнэ гэдэгт бөх сонирхогчид итгэлтэй байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Португалын жүдо бөхийн анхны дэлхийн аварга “Covid-19” туссанаа зарлажээ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй