Шууд Chart

ӨНӨӨДӨР: Улсын онцгой комисст хандив өгнө

2020-06-30 09:06:43

 - Өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Онцгой байдлын ерөнхий газар

09:00 цагт: "Инженер, технологийн дээд боловсрол"/1000 инженер/ төслийн баг хамт олон, эцэг эхийн төлөөлөл болон Эрүүл мэндийн салбарын албан хаагчид Улсын онцгой комисст хандив өргөнө. Утас: 99832535 /Төслийн ажилтан А.Давааням/

Монгол дахь Хүүхдийг ивээх сангийн цахим суваг

09:00 цагт: “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн танилцуулга семинар, нээлттэй хэлэлцүүлэг Монгол дахь Хүүхдийг ивээх сангийн цахим сувгуудаар цацагдана.

Тээврийн цагдаагийн алба

16:00 цагт: “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2020” ухуулга, нөлөөллийн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриан дор долдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах талаар ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж цахим хурлаар Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг, ажлын чиглэл хүргүүлнэ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл нар оролцоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Улсын онцгой комисст хандив өгнө  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй