Шууд Chart

Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2020-06-30 09:56:30

НОБГ-ын  Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Алба хаагчид  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу  хоёр чиглэлээр  үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг өгч, гарын авлага, зөвлөмжийг тараан, голын ногоон бүсэд байгаа автомашинуудыг холдуулах ажлыг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй