Шууд Chart

ДЭМБ шинжээчдийн багаа Хятад руу ирэх сард илгээнэ

2020-06-30 12:49:27

ДЭМБ-ын шинжээчдийн баг 07-р сард Хятад улсыг зорино. Тэд дэлхийн дахинд 10 сая гаруй хүнд халдварлаад байгаа шинэ коронавирус Хятадад анх хэрхэн үүссэн, мөн хүнд хэрхэн халдварласан бэ гэдгийг илүү нягт судлах юм. "Ковид-19" халдварыг хэр сайн судалж, илүү ихийг мэдэж авахын хэрээр энэ аюулт вирусний эсрэг тэмцэл өндөр үр дүнд хүрнэ. Үүн дотор вирус анх хэрхэн үүссэн вэ гэдэг асуудал ч багтаж байгаа" гэж ДЭМБ-ын Ноён Тедрос Аданом онцолжээ.

АНУ-ын зүгээс  дээрх вирусний Хятад улсад лабораторийн аргаар гарган авсан байж болзошгүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн дургүйцлийг төрүүлээд байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ шинжээчдийн багаа Хятад руу ирэх сард илгээнэ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй