Шууд Chart

Европын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгалаа

2020-06-30 12:54:14

Европын Холбоо ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ 2021-оны 1-р сарын 31-ыг хүртэл сунгахаар шийджээ. 2014 оны 7-р сард Европын Холбоо газрын тос, банк санхүү болон аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Оросын нийт 14 компанид хориг тавьснаас хойш 6 жил өнгөрөөд байна.

2014 оны Украины хувьсгалын үеэр тус улсын газар нутагт харьяалагдаж ирсэн Кремийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэсэн. Үүний дараа Европын Холбоо Оросын эсрэг хориг тавьсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгалаа  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй