Шууд Chart

Энэтхэгт “TiKToК”-ийн хэрэглээг хоригложээ

2020-06-30 13:29:03

Энэтхэгийн засгийн газар Хятад "апп"-ууд нь улсын тусгаар, нэгдмэл, аюулгүй байдалд заналхийлэл учруулж, төрийн нууц мэдээлэл болон нийгмийн эмх журамд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж онцолсон байна. Энэтхэгийн тал Хятадын нийт 59 апплейкшийг хориглох шийдвэрийг гаргаад байгаа юм. Үүн дотор "TikTok"-оос гадна Хятад төдийгүй дэлхий бусад оронд түгээмэл хэрэглэгдэх болсон мессежлэх зориулалтын "WeChat" мөн багтсан байна.   

Ер нь хилийн маргаанаас үүдэн Хятад болон Энэтхэгийн харилцаа сүүлийн үед эрс муудаад байгаа. Саяхан Энэтхэг, Хятадын хилийн харуулуудын хооронд зодоон болж, Энэтхэгийн 20 орчим цэрэг амиа алдсан мөргөлдөөн гарсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт “TiKToК”-ийн хэрэглээг хоригложээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй