Шууд Chart

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Итгэмжлэлийн гэрчилгээ” авлаа

2020-06-30 13:26:57

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор ISO/IEC 17020:2012 (MNC ISO/IEC 17020:2013) стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл  өчигдөр тус стандартын шаардлагыг хангасныг гэрчлэх IB-024 дугаар .

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газрын  дарга С.Соронзонболд хэлсэн үгэндээ “Тохирлын үнэлгээний байгууллага нь хараат бус, шударга, үл ялгаварлах хандлагагүйгээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллах ёстой. Тиймээс тохирлын үнэлгээний байгууллагын чадавхид тавих энэхүү стандартын шаардлагыг цаг ямагт хангаж ажиллахын зэрэгцээ итгэмжлэгдсэн гэдэг нэрийг өндөрт өргөж яваарай” гэж онцолсон юм.

ХАБЭМТ ISO/IEC 17020:2012 (MNC ISO/IEC 17020:2013) стандартын дагуу итгэмжлэгдсэнээр тодорхойлсон хүрээнд техникийн хяналтыг гүйцэтгэх техникийн чадавхтай бөгөөд чанарын удирдлагын тогтолцоотой болсныг баталж байгаа юм.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтны эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлөх ажлын байрны хүчин зүйлсийг тодорхойлж, МШӨ-ний эрсдэлийг  илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах ажлын үр дүнг үнэлдэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Итгэмжлэлийн гэрчилгээ” авлаа  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй