Шууд Chart

Гавьяат жүжигчин С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг: Миний ханийн зөв байсан

2020-06-30 17:29:25

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгтэй цахимаар холбогдож тодруулга авав. Учир нь түүний гэр бүлийн хүн саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшиж ялагдахдаа бухимдлаа сошиалаар илэрхийлснийг уншигч та санаж байгаа биз ээ. Уг байдлыг нь хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодлоор илэрхийлж байсан ч гэргий нь ямар хариулт өгснийг дуулгая.

-Таны уран бүтээл өндөр байна уу. Тун удахгүй “Хүрээ хүүхнүүд” нэртэй дууныхаа клипийг сонсогчиддоо хүргэж байна гэж дуулсан ...

-Тийм ээ, уран бүтээл өндөр байгаа. Ирэх долоодугаар сарын 7-нд клипээ үзэгч, сонсогчиддоо хүргэнэ. Энэ удаа ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион ахын аялгуу “Хүрээ хүүхнүүд” дууг дуулсан.

-Олон хүн таны гэр бүлийн хүний үйлдлийг зөв, буруу гэж ярьж байна. Харин та ямар хариулт өгөх вэ?

-Алсын хараагүй болсон Монголчууд гурил, будаа, гоймон, хэдхэн төгрөгт хууртан сонголт хийсэнд харамсаж байна. Олон зуун жилийн түүхтэй Монгол Улсын замнал түүхээ мэдэхгүй ирээдүй болсон хойчдоо ямар ирээдүйг үлдээх вэ гэсэн итгэл, үзэл бодолгүй болж дээ. Тийм үйлдэл гаргасан нь миний нөхрийн зөв байсан. Монголчууд миний ханийг гаднынхантай нийлж Монголоо зарахгүй гэдэгт, авилгал авч хуурамч дүр эсгэхгүй гэдэгт, амин хувиа хичээж ганцаараа сайхан амьдрахын төлөө зүтгэхгүй гэдэгт итгэх хэрэгтэй.

Монголын төлөө бүхий л зүйлээ зориулах халуун сэтгэлтэй залуусаа бүү гомдоогоосой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг: Миний ханийн зөв байсан   
Үзсэн: 7466 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй