Шууд Chart

Стандартын шаардлага хангаагүй "Сайра" лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэлээ

2020-07-01 10:09:42

Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн Сайра нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрч, 400 хайрцаг буюу 4.7 тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэлээ. “Өрнөх гариг” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Стандартын шаардлага хангаагүй "Сайра" лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэлээ  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй