Шууд Chart

Ховд аймгийн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа

2020-07-01 10:26:54

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Батлагдсан тохиолдлын 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүнийг тогтоож, эхний ээлжид 1-р хавьтлын 96 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ


Ховд аймгийн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй