Шууд Chart

Австрали Улсад ажиллах Монгол Улсын Соёлын элч Жон Лантрид гэрчилгээг нь гардуулав

2020-07-02 09:06:14

Элчин сайд Б.Чулуунхүү Австрали Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Жон Лантриг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Жон Лантри нь Австрали Улсаас Монгол Улсад суусан анхны суурин Элчин сайдаар 2015 оны 12 дугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.


Австрали Улсад ажиллах Монгол Улсын Соёлын элч Жон Лантрид гэрчилгээг нь гардуулав   
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй