Шууд Chart

БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

2020-07-02 09:49:31

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоцоор 168 иргэн ирэх бөгөөд 12:50 цагт, хоёр дахь онгоцоор 252 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 


БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй