Шууд Chart

Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий" роман монгол хэлээр хэвлэгдэнэ

2020-07-02 10:18:40

Тагтаа Паблишинг дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий"-г эх хэлнээ орчуулан хэвлүүлжээ.

Мө Янь хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаран бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл аж. Тиймээс ч . Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигчдад танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл нь "Мэлхий" роман юм. Энэ бүтээлийг Амарбаатарын Урантогос орчуулж, уран сайхны редактороор О.Элбэгтөгс,  техник редактороор Б.Баясгалан ажилласан бол хавтасны зургийг Л.Нямдорж, номын дизайныг З.Мандах урлажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий" роман монгол хэлээр хэвлэгдэнэ  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй