Шууд Chart

Хумигддаг шүхэр Францаас үүсэлтэй

2020-07-02 10:47:20

Өнөөдрийн бидний хэрэглэдэг борооны шүхэр нь Манай эриний өмнөх 210 оны үеэс эхлэлтэй хэмээн үздэг. Борооны шүхэр нь тухайн үедээ эвхэгддэггүй буюу ямар нэг байдлаар хумих боломжгүй байсан байна.

Харин 1715 оны тавдугаар сарын 4-нд Францын зохион бүтээгч Жан Мариус анхны хумигддаг борооны шүхрийг олон туршилтын судалгааны үндсэн дээр боловсруулан гаргаж иржээ. Мариусийн энэхүү хосгүй бүтээл нь Парис хотод төдийгүй хүн төрөлхтний түүхэнд нэгэн шинэ хувьсгал авчирсан бүтээл болсон юм.   


Хумигддаг шүхэр Францаас үүсэлтэй   
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй