Шууд Chart

Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав

2020-07-02 11:19:02

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар  ахлуулсан ажлын хэсэг  Ховд  аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллалаа. Засгийн газрын2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан Ховд аймгийн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.

Харин алба хаагчдад ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй