Шууд Chart

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

2020-07-02 11:46:35

2020 оны долоодугаар сарын 1-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид хийсэн 302 /PCR/ шинжилгээний хариу "сөрөг" гарчээ. Тухайлбал: 

Ажиглах байранд тусгаарлагдсан 246 хүн /давтан/,

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид /давтан/,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд /давтан/,

Тандалт судалгааны зорилгоор СБД-ийн Эрүүл мэндийн төв, ЧД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 9 сорьц,

Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 42 жолооч,

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан/,

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүн /давтан/ шинжилгээнд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Тухайн хүн нь ОХУ-ын батлан хамгаалахын их сургуулийн оюутан /22 настай/ бөгөөд эмчилгээний хугацаа 48 хоног үргэлжилсэн байна.

Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2331 хүн тусгаарлагдаж байна. Өчигдөр шинээр 34 хүн тусгаарлалтанд орсон бол, 163 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ. Гэрийн тусгаарлалтанд нийт 513 хүн байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 177 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 43 хүн хамрагдаж байна.
Биеийн байдал хөнгөн 37, хүндэвтэр оноштой зургаан хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 78 хүн тусгаарлагдаж буй бөгөөд биеийн байдал хүнд 4 хүн эрчимт эмчилгээнд хамрагдаж байна. 


ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй